1980-аад оны секс бөмбөг, «Рокки-4» ба «Шар Сони» киноны од Бригитта НИЛЬСЕН Данийн «DANSK» сэтгүүлд ярилцлага өгчээ. Өдгөө 47 настай тэр дөрвөн нөхрийнхөө талаар илэн далангүй ярьсан байна. Данийн загвар өмсөгч асан тэрээр Холливудын кинонд тулаанч, эршүүд бүсгүйн дүрээрээ мөнхөрсөн билээ. Цагтаа нөхөр Сильвестр Сталлонегоос салан дуулианы эзэн болж байв. 182 см өндөртэй Бригиттагийн нөхрүүд бүгд түүнээс намхан „арчаагүй амьтад” байсан хэмээжээ. Зарим нь бүр итгэж ч болохгүй гарууд гэнэ. Харин хамгийн сүүлийнх нь буюу Маттиа Десси нь л бусдаасаа арай дээр аж. Одоогоос 30 жилийн өмнө түүнийг „силикон хөхтэй эр” хэмээдэг байлаа. Харин тэр өөрийн гадаад төрхдөө сэтгэл хангалуун байдаг гэжээ. «People”s Choice Awards» шагнал гардуулах ёслолын үеэр түүнд Рианна дөхөж ирээд бахархалтай нь аргагүй: - Бригитта, би чиний оронд нэг өдөр ч гэсэн байж үзэх юмсан? хэмээн хэлж байсан. - Намайг Херб Риттстой хамт цуврал гэрэл зургаа авахуулсаны дараа Синди Кроуфорд харчихаад –Би яг ингэж авахуулмаар байна гэж байсан. Тэгээд л намайг шууд хуулбарласан шүү дээ хэмээн Бригитта ярилцлагандаа дурьджээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ