Рио-2016 паралимпод амжилттай оролцож, пауэрлифтингийн төрөлд /88 кг/ хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээг орон сууцтай болоосой гэж хүлээсэн хүн олон байсан. Тэгвэл хүнд хэцүү спортын төрлийг сонгон хичээллэж, түүгээрээ эх орныхоо нэрийг дуурсгах амжилт гаргаж буй тамирчны хөлс, хөдөлмөрийг үнэлж, Орхон аймгийн удирдлагууд нэг өрөө байраар шагнасан байна. Өчигдөр /2016.10.24/ Э.Содномпилжээг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон “Хангарьд” спорт хорооны удирдлагууд хүлээн авч уулзсан бөгөөд түүнд дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсэн, ирэх онд нэг өрөө байр өгөх болсныг дуулгажээ. Уулзалтын үеэр түүнд Орхон аймгийн хүндэт иргэн тэмдэг, нэг сая төгрөг гардуулж, урамшуулсан байна.
Э.Содномпилжээ 1985 онд одоогийн Орхон аймаг буюу Эрдэнэт хотод төржээ.
Энэхүү сайн мэдээтэй давхцан паралимпийн хүрэл медальт тамирчныг дэмжих “Ард түмний бэлэг” аяны залуус /Санаачлагч Dambadarjaa Giimaajav/ фэйсбүүкт бас нэгэн баяртай мэдээ дуулгалаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Ensada Holding” компанийн хамт олон, удирдлагын зүгээс Э.Содномпилжээд хоёр өрөө байр бэлэглэхээр болсон тухай бөгөөд баярт мэдээг хараахан түүнд дуулгаж амжаагүй, шинэхнээрээ байгааг онцолсон байв.
Тэрбээр зургадугаар ангид сурч байхдаа хавдрын улмаас хөлөө тайруулсан ч амьдралын хатууд шантралгүй дунд сургуулиа амжилттай төгсөхийн хажуугаар спортоор хичээллэж эхэлжээ. Паралимпод анх удаа пауэрлифтингийн төрлөөр эрх авчирч, анх удаа энэ төрөлд медаль хүртсэн бахархалт залуу эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бага охиноо саяхан өлгийдөн авч, бүл нэмжээ.
News.MN
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ