Ашиг сонирхлын зөрчилтай дарга нар ахин ИТХ-д сонгогдох эрхтэй гэж үү


уулийн хүрээнд сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн кампанит ажил үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Төв аймгийн  Сүмбэр сумын ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж буй нэр дэвшигчдийн талаарх ноцтой фактууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад эхэлжээ. Бүр тодруулбал өнгөрсөн 12  жилийн хугацаанд Сүмбэр сумын орон нутгийн удирдлагыг Ардчилсан намынхан барьсан бөгөөд  энэ хугацаанд төрийн албыг төрлийн алба болгох, гажуудуулах, үнэгүйдүүлэх, хууль бус лизенц олгох, малчдын бэлчээрийн газрыг танах, хууль бус тусгай зөвшөөрөл олгох зэрэг хувийн эрх ашгийг нийтийн  эрх ашгаас дээгүүрт тавьсан олон зөрчил өнгөрсөн хугацаанд илэрсэн байна.

 

Түүнээс дурьдвал энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй 15-н нэр дэвшигчийн талаас илүү хувь нь буюу ИТХ-ын дарга Ч.Цэдэнбал, орлогч дарга Ч.Уртнасан, Г.Лхагвадорж, Б.Пүрэвсүрэн, М.Жаргалсайхан тэргүүтэй нэр дэвшигчид тэдгээрийн үр хүүхэд, ах дүү нар нь “Сум хөгжүүлэх сан”-гаас тус бүр нь таван зуун мянгаас  найман сая хүртэлх төгрөгийн зээлийг авсан боловч одоо болтол эргэн төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн байдалтай байгаа аж. 

 

Түүнчлэн сумын ИТХ-ын дарг Ч.Цэдэнбалын тухайд албан тушаалаа урвуулан ашиглаж ижил дугаартай хоёр өөр тогтоол гарган мал бүхий иргэд болон аж ахуй эрхэлж буй компанийн газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон дуулиан өнгөрсөн зун дэгдэж байсанд нутгийн иргэд одоо ч шүүмжлэлтэй ханддаг аж. Уг хэрэгт холбогдсон ИТХ-ын дарга Ч.Цэдэнбал өөрийн гарын үсгээр баталгаажсан тогтоолоо үгүйсгэж, давхацсан газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй гэдэг боловч 2016 оны есдүгээр сарын 07 ны өдөр Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлтээр ИТХ-ын дарга Ч.Цэдэнбалын гаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн “Айголд” ХХК-ны талбай нь нутгийн иргэд болох н.Цэрэндолгор, н.Баасанжав, н. Даваасүрэн, н.Шинэхүү нарын өвөлжөө, “Өгөөж Сүмбэр” ХХК-ны талбайтай давхцаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Үүнээс гадна “Алтра гоулд” ХХК-д 917 га, “Айголд” ХХК-д 614 га, “Хаш-Аранга” ХХК-д 2315 га, “Шүтээн Майнинг” ХХК зэрэг компаниудад газрыг давхцалгүй олгоход татгалзах зүйлгүй гэсэн саналаа Ч.Цэдэнбал илгээсэн байна. Хамгийн эмзэглүүштэй нь “Хаш Аранга” ХХК-д олгосон 2315 га газарт тус нутгийн бурхан болоочдоо оруулдаг оршуулгын газар орсон байдаг байна. 

 

Мөн энэ удаагийн Орон нутгийн сонгуульд эрх барьж буй АН-аас  нэр дэвшиж буй Г.Отгондаваа гэх нэр дэвшигчийн гэргий Ж.Саранцэцэг нь тус сумын Тамгын газрын даргаар ажилладаг бөгөөд өмнө нь Газрын даамлаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн 200  га газрыг Улаанбаатар хотын иргэн н.Хулан, н.Батболд нарт шилжүүлсэн байдаг аж.  Эдгээр хүмүүс нь тус орон нутагт  бизнесийн чиглэлээр уг газрыг ашигладаг бөгөөд Ж.Саранцэцэг, Г.Отгондаваа нар энэ удаа сумынхаа 78  нэр бүхий иргэний тус бүр нь хоёр, хоёр га газрыг өөрсдийн нэр дээр болгож, кадастрт оруулахаар зүтгэж байгаа талаар баттай эх сурвалжаас мэдээллэсэн юм. Өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлж, газрын наймаагаар бизнес хийсэн Г.Отгондаваа, Ж.Саранцэцэг нар ийнхүү орон нутгийнхаа иргэдийн газрыг өөрийн нэр дээр болгохоор зүтгэж буй нь харамсалтай. 

 

Түүнчлэн тус суманд 100  хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдахаар төлөвлөгдсөн байсан боловч явц удаашралтай, царцсан байдалтай байгаа аж.

 

Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Засаг даргын 2016 оны есдүгээр сарын 30 ны өдрийн A558  байгуулагдсан ажлын хэсэг тус сумын 100  хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл, чанар байдал санхүүжилтын явцтай танилцаж  судалсан байна. 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэх гэрээг Захиалагч Сүмбэр сумын Засаг дарга Р.Билэгсайхан, гүйцэтгэгч “Бум Инвест” ХХК ны захирал С.Болормаа 2015 оны тавдугаар сарын 20 ны өдөр баталгаажуулан гарын үсэг зурсан байна. Гэрээ зуран баталгаажуулсан өдрөөс хойш тус цэцэрлэгийн санжүүжилтэнд нийт 701.7 сая төгрөг төсөвлөснөөс 514.7 саяыг Засаг дарга Р.Билэгсайхан, Орлогч дарга Ч.Уртнасан нарын зөвшөөрлөөр авсан аж. Гэтэл хэдхэн хоногийн өмнө хийсэн Төв аймгийн Засаг даргын гүйцэтгэлд нь хяналт хийсэн шалгалтаар 225.2  сая төгрөгийн ажил хийгдсэн байна.Үүнд  нутгийн иргэд тус барилгын зөрүү болох 289 сая төгрөгийг хэний халаасанд орсныг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.  Дашрамд дуулгахад сумын Засаг дарга Р.Билэгсайхан нь, 100  хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай  зэрэгцэн өөрийн амины орон сууцаа засварлан тохижуулсан байна. 

 

“Төрөлх нутгийнхаа төлөө Шийдье, Бүтээе, Хөгжье” гэсэн уриагаар халхавч хийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй эдгээр нэр бүхий эрхмүүд өнгөрсөн сонгуулиар өгсөн амлалтандаа хүнсний ногоо боловсруулж савлах цех байгуулна,хайгуул, олборлолтын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллана, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэнэ зэрэг олон амлалт өгөн иргэдийнхээ итгэлийг хүлээсэн боловч хөрсөн дээрх амьдрал өмнөхөөсөө улам дордож буйд нутгийн иргэд бухимдалтай хандан энэ удаагийн орон нутгийн сонгуульд ашиг сонирхлын зөрчилтэй дарга нараа ахиад сонгохгүй гэдгээ илэрхийлэн АТГ-д шалгуулх хүсэлтэй илэрхийлсэн байна. 

 

Л.Наранчимэг