“Эрдэнэт” үйлдвэрийн тухай Зандаахүүгийн Энхболд юу гэж хэлэв

Admin
18 цаг 27 минутын өмнө

Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлууд эрчээ авсаар байгаа билээ. Монгол, Оросын хамтарсан үйлдвэр болох энэхүү үйлдвэрийн удирдлагууд худал, үнэн нь үл мэдэгдэх олон асуултуудад хариулт өгч, мэдэгдэл хийх гэж байгаа талаараа мэдээлсэн. УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд өөрийн “twitter” хуудаснаа  “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад авах гэсэн асуудал ҮАБЗ-өөр хэлэлцэгдээгүй. Оросын хувь Монголд ирсэн нь хууль зөрчсөн бол шийдэх эрх нь МАН-д байгаа” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлэн жиргэжээ.