Насанд хүрэгчдэд зориулсан “6IXmate 2016” шоуг “OTV”-ээр...

Admin
21 цаг 16 минутын өмнө

Насанд хүрэгчдэд зориулсан “Playmate 2015” реалити шоу өнгөрсөн жил О телевизээр үзэгчдэд хүрч нэлээд шуугиан тариад авсан. Бүсгүйчүүдийн нүцгэн зургийг олны хүртээл болгосон энэ шоу телевизийн салбарт шинэ тэсрэлт байж чадсан гэж болно. Монгол бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг тодотгож, эмэгтэй хүн бүр гоо сайхан байдаг  гэдгийг харуулж чадсан реалити шоу энэ жил дахин зохион байгуулагдаж байна. 

 

Зөвхөн мэргэжлийн моделиуд сайхан харагддаг гэдгийг үгүйсгэж эмэгтэй хүний өөртөө итгэх итгэл, гоо үзэсгэлэнг харуулахыг зорьсон уг шоу аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үзэгч танд хүрнэ. Анхны дугаараа Playboy сэтгүүлтэй хамтарч байсан “Playmate” шоу энэ удаад насанд хүрэгчдэд зориулсан анхны дижитал сэтгүүл болох “6IX”-тэй хамтрахаар болсон байна. “6IXmate 2016” реалити шоуг та О телевиз болон MobiPlay-ээр үзэх боломжтой. 

 

PAPARATSI.MN