Эхнэр нь салах тухай захидал нөхөртөө бичтэл...

Admin
22 цаг 46 минутын өмнө

Эрхэм хань минь,

 

Би чамаас салахаар шийдсэнээ энэ захидлаар дамжуулан мэдэгдэж байна. Би өнгөрсөн 7 жилийн турш гайхалтай эхнэр байсаар ирсэн ч хариуд нь юу ч олж авсангүй. Сүүлийн хоёр долоо хоног үнэхээр там шиг байсан. Харин чамайг ажлаас халагдсан талаар дарга чинь утасдаад мэдэгдэх үед би эцсийн шийдвэрээ гаргасан.

Өнгөрөгч долоо хоногт чи гэртээ ирээд миний шинэ үс засалт, шинэ хумс будалтыг огтхон ч анзаараагүй. Бүр юу-ууг ч шүү. Чиний дуртай оройн хоолыг бэлдсэн байхыг ч чи тоогоогүй. Чи ердөө л хоёрхон минутын дотор хоолоо ховх сорчихоод хөлбөмбөг үзсэний дараа унтахаар явсан. Чи надад хайртай тухайгаа хэлэхээ ч больсон, тэр ч бүү хэл, миний биед хүрэхээ ч байсан.

Чи үнэхээр надад хайргүй болчихсон юм уу, эсвэл зүгээр л тийм дүр үзүүлж байгаа юм уу, би сайн мэдэхгүй л байна. Гэвч би чамаас явлаа.

 

Жич: Хэрэв намайг олохыг хүсвэл би чиний ахтай хамт Баруун Виржини рүү явж байгаа шүү.

Сайн сайхан бүхнийг хүсье!  Экс эхнэр чинь.

 

Түүнд нөхөр нь ийнхүү хариу бичжээ...

 

 

Эрхэм экс эхнэр минь,

 

Чиний захианаас илүү юу ч намайг ингэж ихээр баярлуулахгүй байх байсан биз ээ. Бид 7 жилийн турш эхнэр, нөхөр байснаа хүлээн зөвшөөрч байна. Гэвч эдгээр он жилүүдэд чи үлгэр жишээ эхнэр гэх ойлголтоос маш хол байсан шүү. Би чиний эцэс төгсгөлгүй үглэх яншихаас залхан хөлбөмбөг үздэг байсан. Гэвч энэ маань надад төдийлөн сайн тус болоогүй.

Чамайг үсээ тайруулсан байхыг би анзаарсан бөгөөд хамгийн түрүүнд миний толгойд: “яг л эрэгтэй хүн шиг харагдаж байна” гэх бодол төрсөн. Ингээд би юм дуугараагүй. Ямар нэгэн таатай аятайхан зүйл хэлж чадахгүй бол зүгээр л дуугай байж бай хэмээн ээж маань надад сургасан. Миний дуртай хоолны тухайд, чи намайг ахтай маань андуурсан байсан. Би гахайн мах идэлгүй 7 жил болж байна.

Энэ бүхний эцэст ч би чамайг хайрласан хэвээр, бид хамтдаа эдгээр таагүй мөчүүдээ даван туулж чадна хэмээн итгэсээр байсан. Ийм ч учраас би хонжворт сугалаанаас 10 сая доллар хожингуут ажлаасаа халагдан, Ямайка руу аялах хоёр тийз худалдаж авсан. Бүгдийг эхнээс нь шинээр эхэлж чадах байх гэж би бодож байлаа.

Ингээд гэртээ хүрээд иртэл чиний захидал байж байх нь тэр. Чамайг шинэ амьдралдаа аз жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна. Чи түрүүлж салах захидал бичсэн учраас надаас нэг ч сохор зоос авах боломжгүй гэж манай хуульч хэлж байна лээ.

 

Жич: Миний ах Карл анх төрөхдөө Карла хэмээх охин байсан талаар хэн нэг нь чамд хэлж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэвч энэ нь чамайг төдийлөн эгдүүцүүлэхгүй байх гэж найдаж байна.

Сайн сайхныг хүсье! Экс нөхөр чинь. 

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN