Монголын төрийг ард түмнийх нь хамт олон жил элэг барьж дээрэлхэж байгаа хятад компани бол “Петро Чайна Дачин Тамсаг” юм. Тэднээр хууль сахиулах гэж УИХ-ын гишүүд сайд нар үе үе сүр бадруулан очдог ч үр дүн ийм шившигтэйгээр гарч байна. Манай улстай бүтээгдэхүүн хуваах гэрээтэй гэх энэ компани бидэнд өгөх, оногдох хувиас суутгаж болох бүхнийг суутгаад дээр нь бүр суутгах ёсгүй мөнгийг хүртэл зад хасаад үлдсэн өчүүхэн хувийг нь “хялайлгадаг” болжээ. Энэ компани нь хуулийн дагуу гаалийн татвар төлөх үүрэгтэй. Гэтэл төлсөн гаалийн татварын нэг сая доллароо манай талын ноогдол орлогоос суутгасан байна.

Энэ нь зөвхөн илэрсэн баригдсан мөнгө юм. Үүнээс цаана хэчнээн хэмжээний долларыг энэ мэтээр элэг барьж суутгасныг бид “таашгүй”. Сая доллароор яригдаж зөрчлөөс нь гадна тэрбум төгрөгөөр тооцогдох үйлдлүүд ч бий. 2014 онд гэхэд л БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19,21-р талбайн 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөний хэрэгжилтийн баталгаа хөрөнгөнд хөнгөлөлт үзүүлэх тухай” гэрээ байгуулахдаа бас дахин “хөнгөлөлт” эдэлж нийт 6,2 тэрбум төгрөгийг дутуу байршуулсан нь одоо л илэрч байна. Үүнээс харахад төрийнхөн энэ компанид хөнгөлөлт үзүүлэх “дуртай” хөнгөлөлтөө хэтрүүлэн эдэлж байхад нь хүртэл нүдээ аниад өнгөрдөг. Монголын төрийнхөн ийм арчаагүй байхад “Петро Чайна Дачин Тамсаг” бүр даврах нь мэдээж. 2013 онд гэрээт19-р талбайд өрмийн шаврын 68 ширхэг хаягдлын санд, дараа жил нь 21-р талбайд 80 ширхэг өрмийн шаврын хяагдлын сангаас гадна үйлдвэрлэлийн шингэн хаягдлын 4 санд нөхөн сэргээлт хийлгүй тэр чигээр нь хаяад явсан.

Хятад компаний энэ давралтанд Монголын төрийхнөөс өөр хэн ч буруугүй. Энэ компанийг УИХ-ын түвшинд хүртэл ухаангүй хамгаалдаг мэнгэ нь дөнгө болсон хүн зэрэг нөхдүүд байгаа гэдэг. Хэрвээ “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чадвал ийм олон татвар нэмэх шаардлагагүй юм. Ерөнхий сайд энэ тал дээр хэр ажиллахыг одоо л харцгаая...
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ