Дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүдийг Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл /МХМЗ/ орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Монголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сайтуудын админ, сэтгүүлчид болон сайт эрхлэн гаргагчдын дунд "Хэвлэл мэдээллийн ёс зүй” сэдэвт богино хугацааны нээлттэй сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд урилгаар МХМЗ-ийн радио телевизийн ёсзүйн хорооны гишүүн н.Чимэддондог, МХМЗ-ийн УЗ-ийн дэд дарга У.Тамир нар хүрэлцэн ирж сургалт хийсэн юм. Сургалтанд 16 сайтын 21 сэтгүүлчид оролцлоо. Сургалтаар сэтгүүлчдийн түгээмэл гаргадаг ёс зүйн алдаа, сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулах, Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны дунд мөрдөгдөж байгаа ёс зүйн зарчмуудыг таниулах гол чиглэлтэй байсан юм. Сэтгүүлчид сургалтанд идэвхитэй оролцож практик дадлага хийсэн. Ингэж бодит нөхцөлд ажилласан нь мэдээ мэдээлэл бэлтгэхдээ хяналттай байж бэлтгэсэн мэдээлэлдээ ёс зүйн зарчмыг мөрдөх, мэдээ мэдээлэл нь олон нийтийн сэтгэлзүйд шууд нөлөөлдөг учир тухайн мэдээллийг бэлтгэхдээ ёс зүйтэй байх нь маш чухал гэдгийг ухааруулсан үр өгөөжтэй сургалт болсон. Үүний дараа Монголын сайтын холбооны удирдлагууд сэтгүүлчдээс санал хураан сургалтыг цаашид цуврал хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Дараагийн нээлттэй сургалтыг "Сэтгүүлзүйн бүтээлийн хэл найруулга, бичлэгийн төрөл зүйл” сэдэвтэйгээр зохион байгуулах ба сургалтын тов гарсан үед сэтгүүлчдэд цахим хэлбэрээр мэдээллийг түгээх юм. Энэхүү сургалтанд сэтгүүлчид чөлөөтэй хамрагдан суралцахыг уриалж байна.




“Сэлбэ хот” төслийн нийт гүйцэтгэл 37 орчим хувьтай үргэлжилж байна
Татварын өртэй шатахуун импортлогч аан-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
Өвлийн халаалтын улиралд 80 мянган тонн нүүрс нөөцөлнө гэж төлөвлөжээ
НИТХ дахь МАН-ын бүлэг хуралджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой