Аравдугаар сарын 19-нд болох Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэх гардаж байна. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, “Люмино” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг нарын содон нэр дэвшигчид цөөнгүй харагдав.
Ерөнхийлөгчийн хүү Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа бол “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг Баянзүрх дүүргийн 18-р хорооноос өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсанд “Битгий бас шууд утгаар нь ойлгоорой залуус аа. Би гэдэг хүн өөрийгөө сорьж үзэхээр шийдэв. Өнөөдөр яг үнэндээ болж бүтэж байгаа зүйл энэ улсад маань цөөхөн байна. Залуу хүний хувьд залуучуудынхаа дуу хоолой болж, болохгүй байгаа зүйлийг шүүмжилж, болж байгаа зүйлийг дэмжих нь бидний үүрэг билээ. Орон нутагийн сонгуульд өсч хүмүүжсэн 13-р хорооллын 18 дугаар хорооноос нэр дэвшихээр боллоо. УИХ юм уу, нийслэлд нэр дэвшиж хэнээтсэнгүй. Хэн нэгнээр татуулж, лифтэнд суухыг хүссэнгүй. Харин хамгийн анхан шатны гараанаас нь эхэлж өөрийгөө сорьж үзэхээр шийдлээ. Зөвөөр ойлгоорой” хэмээн бичжээ.
UGlUU.MN
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
Өвлийн халаалтын улиралд 80 мянган тонн нүүрс нөөцөлнө гэж төлөвлөжээ
НИТХ дахь МАН-ын бүлэг хуралджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна