The Independent –д мэдээлснээр Италийн Неаполь хотын иргэн 31 настай Тациане Кантоне гэдэг эмэгтэй өөрийнх нь секс бичлэг цахимаар цацагдсаны дараахь бүтэн жил үргэлжилсэн бусдын доог тохуу, гутамшиг шившгийг тэсвэрлэж чадалгүй саяхан амиа хорложээ.
2015 оны хавар тэрээр шинэ найз залуутайгаа загас наадуулж байгаа бичлэгээ экс рүүгээ явуулж хариугаа авах гэсэн гэнэ. Гэтэл эцсийн эцэст бичлэг нь цахим орчноор тарж улс даяараа шахуу Тацианег мэддэг болжээ. Юутүб дээр бүр нэрээр нь тавигдсан бол хүний мууд дуртай блогчид түүний цахим хуудсанд халдан хэн болохыг нь нийтэд зарлаж цацсан байна. Мөн бичлэгийн дор доромжилсон гутаасан хэдэн арван мянган сэтгэгдэл тавигджээ. Хөөрхий бүсгүй цагдаад хандаж байж бичлэгийг устгуулж чадсан ч саяхнаас ахин тавигдаж энэд тэндгүй тарсанд Тациане төрөлх хотоосоо дайжин Тасконь мужид ирэн овог нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргаад байжээ. Засар захиргаа хүсэлтийг нь шийдвэрлэж байх үед найз нар нь түүнийг түрээсийн байрандаа амиа хорлосон байдалтайгаар олсон байна. Талийгаачийн найз Тересо Петросина хэвлэлд “Хүмүүс ямар муухай цэвдэг хүйтэн сэтгэлтэй болсоныг найзын маань үхэл харууллаа. Түүний хувийн бичлэгийг тараасан, доромжилж гутаасан сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд алуурчин шүү” гэж мэдэгджээ.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ