С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж шалгаж эхэлснээс хойш арав гаруй сарын хугацаа өнгөрлөө.
Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээр буйг Улсын Ерөнхий прокорурын газар /УЕПГ/-аас мэдээлж байгаа бөгөөд эл хэргийг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.
Тэгвэл тус хэрэгт хуулийнхан хотын Засаг дарга асан Э.Бат-Үүлийг нэмж сэжигтнээр татсан тухай мэдээллийг нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр өөрөө мэдэгдэл хийж, олон нийтэд зарласан нь нийтийн анхаарал тавьж буй сэдэв болоод байна.
Харин Цагдаагийн ерөнхий газарт хандан, Э.Бат-Үүлийг яагаад дахин сэжигтнээр татав, сэжигтнээр татах ямар нэгэн хэргийн сэжүүр, нотлох баримт олдсон уу, түүний хэлсэнчлэн хууль зөрчин байцаалт явуулж байгаа юу гэдэг асуултыг тавьсан боловч энэ талаар ямар нэгэн хариулт өгөхөөс татгалзлаа.
Өнгөрсөн сард прокурорын байгууллагаас хийсэн тайлбараар бол С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа ажээ.
ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ДАРГА Б.БААТАРХҮҮ:
Э.БАТ-ҮҮЛИЙН ӨНӨӨДӨР ХИЙСЭН МЭДЭГДЭЛ: /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/
Д.УЛАМБАЯР
Эх сурвалж: News.MN
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна
Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно
Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй
Шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөллөө
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ
Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна