BADA, Олон улсын сэргээшийн эсрэг агентлагаас Зуны олимпийн “Лондон-2012” наадмаас мөнгөн медальт хүртсэн, оросын бөх Б.Кудуховоос сэргээш илэрсэн тул түүний медалийг энэтхэгийн бөх Иогешвар Дуттад олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм. Гэтэл энэтхэгийн бөх И.Дутт “Б.Кудухов бол гарамгай бөх байсан, би түүнийг маш их хүндэлдэг. Нэгэнт тэнгэрт хальсан түүнээс сэргээш илэрч мөнгөн медалийг нь хурааж надад олгох гэж байгаа тухай сонслоо. Би тэр медалийг авахгүй, надад олимпийн хүрэл медаль бий, энэ нь надад хангалттай. Талийгаач бөхийн маань медаль ар гэрт нь үлдэг.” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.
Жич: ОУОХ-ноос гаргасан журмын дагуу аливаа тамирчнаас авсан сэргээшийн шинжилгээний дээжийг 10 жилийн хугацаатай хадгалдаг байна. Энэ хугацаанд шинэ, илүү дэвшилтэт технологи гарч ирсэн үед сэргээшийн шинжилгээний дээжийг дахин шинжилгээнд оруулж болдог байна.
Эх сурвалж: Zaluu.COM
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа
Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна
Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно
Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй
Шатахуун, түлш, газрын тосны бүх бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөллөө
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ
Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна