Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд, 2016 оны эхний хагас жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 178 хэрэг буюу 30.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн эхний хагас жилийн байдлаар хүчирхийллийн улмаас долоон хүн амь насаа алдаад байгаа аж. Сүүлийн зургаан жилийн хугацаанд 90 гаруй хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан гэх албан ёсны тоо баримт байдаг.
Тэдний тал хувь нь хуулийн байгууллага болон үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудад удаа дараа хандсан ч хамгаалалт авч чадалгүй амь насаа алджээ. Цагдаагийн ерөнхий газрын статистик тоон мэдээнээс үзвэл, энэ оны эхний хагас жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оноос 30,4% -иар нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас хохирсон 14.7 мянган иргэн хохирогч болсон болсон ба эдгээрээс 4.7 хувь нь хүүхэд, 41 хувь нь эмэгтэйчүүд байна.
Medee.MN
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ