УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлсэн.
Энэ удаагийн төсвийн тодотголын танилцуулгаар бол монголчууд нэлээд бүсээ чангалах шаардлага тулгарч байгаа бололтой. Тухайлбал, УИХ гишүүд, сайд нарын цалин 30 хувь, бусад төрийн захиргааны удирдах албан тушаал болон ТЗ8, АА6 албан тушаалуудын цалин 20 хувь буурна. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоож, автобусны хөнгөлөлтийг нь байхгүй болгоно, Хүүхдийн мөнгийг танаж, нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр 1нэг хувиар нэмнэ гээд нэлээд урт жагсаалт гаргасан байна.
Тиймээс МАН-ын амлаад байсан цалинтай, орлоготой, “Боловсролын зээлийн сан” байгуулж сургалтын төлбөрийн зээл олгох, үндэсний тэтгэлэг 70,200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно. Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардал өгөх, ахмадууддаа “Насны хишиг” тэтгэвэр олгох, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдэд зориулж “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ зэрэг мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтууд “салхинд хийсч” байгаа бололтой.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ