АНУ-д жил бүр том хэмжээний шагнал гардуулах ёслол болдог билээ. Тэгвэл энэ удаад Much Music Видео Шагнал Гардуулах ёслолоос Жастин Бибер, Кэти Перри, Карли Рэй Жеспен гурав ихэнх шагналыг нь авчээ.
Скүүтер Браун гэх менежертэй, Канадын залуу “од” Бибер, Карли Рэй Жеспений зохиосон, дэлхий даяар хит болсон “Call Me Maybe” клипээрээ гурван шагналыг хүртлээ. Жастин энэ удаагийн шагнал гардуулах ёслолд өөрийн хоёр настай, өхөөрдөм бяцхан дүү Жаксонаа дагуулан ирсэн билээ. Тэрээр өөрийн хит болоод байгаа “Boyfriend” дуугаараа олон улсын шилдэг видео бүтээлийн шагналыг хүртсэн байна.
Калифоринагаас гаралтай дуучин Кети Перригийн хувьд гэвэл өөрийн бас л нэгэн хит сингл болсон “Last Friday Night” дуугаараа олон улсын шилдэг уран бүтээлчийн шагналын эзэн боллоо.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь