Бельгийн 2012 оны Пара олимпийн аварга Марике Верворт Риогийн олимпийн наадмын дараа зодог тайлж, улмаар үхлийн тариа хийлгэхээр төлөвлөсөн талаар “Live TV” уламжилжээ. Тэрээр хэдийнэ үхлийн тариа хийлгэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлсэн байна.
Верворт "RTL” сувагт ярилцлага өгөхдөө "Риогийн дараа би зодог тайлна. Дараа нь амьдрал надад юу бэлэглэхийг харъя. Би амьдралын сайн сайхан мөч болгоноос таашаал авахыг хичээнэ. Би үхлийн тариа хийлгэх талаар бодож эхлээд байгаа. Би хэдий хүнд өвчтэй ч зарим хүний мөрөөдөхөөс цаашгүй олон зүйлийг мэдэрсэн” гэжээ.
Тамирчин бүсгүй булчингийн эдгэрэшгүй хүнд өвчтэй аж. Дэлхий дээр эдгэрэшгүй хүнд өвчтэй хүн өөрийн хүсэлтээр эмчийн хяналт дор үхлийн тариа хийлгэн амьсгал хураах буюу эвтанази хийлгэхийг хуульчлан зөвшөөрсөн хоёрхон улс байдгийн нэг нь Бельги юм.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ