Өчигдөр/2016.08.01/ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт 15:42 минутад 50 тонн цемент ачсан ачааны машин осолдож, хүн хавчуулагдан нас барсан гэсэн дуудлага Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тодруулбал “Тасбан” ШТС-ын баруун замд Ховд аймгаас ачаа ачиж явсан “Hord Benz” камаз маркийн автомашины жолооч А нь айлын хашаа, гэр мөргөж, долоон хүн амиа алджээ. Уг осолд явган зорчигч 42 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т, жолооч А болон зорчигч 29 настай эмэгтэй З, 3 настай эрэгтэй М нарын долоон хүний амь нас хохирч, зургаан настай эмэгтэй М хүнд гэмтсэн ноцтой осол гарчээ.
Өчигдөр 23 цагийн байдлаар осол болсон газраас долоон хүний цогцсыг гарган авсан байна. Уг ослын үеэр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч гурван машинтай, цагдаагийн 55 алба хаагч, таван машинтай, Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 алба хаагч болон хүнд техникийн таван автомашин зэрэг нийт 120 албан хаагчдын бүрэлдэхүүн 13 техник хэрэгсэлтэй ажилласан байна.

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ