Мэргэжлийн засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай үйл ажиллагаагаа явуулахаар болсон билээ. Тэгвэл 16 сайдын дөрөв нь ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн үндэслэлээр нэр нь буцаагдаж, үлдсэн 11 сайд ямар нэгэн маргаангүй хэмээн сайдын тамгаа гардаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар дахин өөр дөрвөн шинэ хүнийг хоосорсон сайдын суудалд дэвшүүлсэн ч бас л олноо “Цагаан шонхор”-ын Т.Энхтайван хэмээн алдаршсан рекетчин эрхэм засгийн газар луу нэвтрэх тасалбарыг авч чадсангүй үүднээс нь нулимстай буцав. Түүний оронд Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй П.Ганхүүд боломж олгож Засгийн газрын ордонд тухлах хүндтэй үүргийг хүлээлгэсэн. Харин үлдсэн гурван нэр дэвшигчийг арилгасан сонгино шиг цэвэр хэмээн үзэж Засгийн газраар аялах тасалбарыг ногоон гэрлээр олгосон билээ. Ингээд МАН-ын “Мэргэжлийн” хэмээх тодотголтой засгийн газар нэлээдгүй шуугиан дэгдээн байж бүрдэн ажилдаа орохоор болоод байсан. Улмаар сайдууд өөрсдийн цүнхний бариулууддаа эхнээс нь яамандаа ажил санал болгоод эхэлсэн сурагтай. Тэгвэл хоёрхон жилийн өмнө давхар дээлийг эсэргүүцэж, дэд сайдыг хэнд ч хэрэггүй алба, цомхотгох ёстой хэмээн байр сууриа илэрхийлж, Чингисийн талбайд улс төрийн акц хийж байсан МАН-ынхан эргээд ийнхүү давхар дээл нөмөрч, дэд сайдын суудалд суух гэж улайрч байгаа нөхдүүдээ томилох ажилдаа ханцуй шамлан оржээ. Мөн дэд сайдад суух гэсэн горилготой нөхдүүдийн нэрс ч эхнээсээ тодроод эхэлсэн бололтой.
МАН-ын удирдлагууд үүдэндээ хоосон аяга таваг тачигнуулан сууж байгаа эдгээр нөхдүүдийг хоолтой буцаах уу? Хоосон буцаах уу? Гэдэг нь нэг их удахгүй шийдэгдэх болно. Сонирхуулахад МАН дэд сайдад санаархсан эрхмүүдийн нэрс олширсон учраас хооронд өрсөлдүүлж сонгохоор болсон хэмээх сураг дуулдаад байгаа билээ.
Эх сурвалж:Breakingnews.mn
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ