ФОТО: Хан-Уул дүүрэг шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо


Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг 2011 онд Нийслэлийн төлөвлөлтөөр барилгажилтад оруулахаар төлөвлөж байсан ч оршин суугчид эсэргүүцэж, 2012 онд шүүхийн шийдвэр оршин суугчдын талд гарч байсан. Энэ газар дээр өнөөдөр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болов.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын захиалгаар “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг “Монгол тохь” ХХК гүйцэтгэжээ. Цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахад бут сөөг, эмийн ургамал тарьж хад чулуу ашиглан байгалийн тогтоц харуулсан хэсгийг шинээр хийсэн байна. Цаашид “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээний газар, өндөр хурдны интернэт, дүүргийн хүндэт иргэдийг алдаршуулах алдарын самбар хийхээр төлөвлөжээ.

Э.ЭГШИГЛЭНniislel

niislel

niislel

niislel

niislel

niislel

niislel

niislel

niislel