МУ-ын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр угсааг сайжруулж, хурдны чиглэлээр өсгөж үржүүлсэн, адуучин, малчин өрхийн хөдөлмөр бүтээлийг үнэлэх, алдаршуулах зорилгоор “Алтан азарга”, “Мөнгөн гүү”, “Молор унага”-ны эздийг ММСУХ хэдхэн хоногийн өмнө шалгаруулсан билээ. Харин “Мөнгөн гүү”-ний эзний цомоор МУ-ын алдарт уяач П.Энхмөнх Зээрд халзан гүү шалгарчээ.
Тодруулбал “Монгол Улсын хамгийн олон төл нь Улс , Бүсийн наадамд айрагдаж түрүүлсэн Алтан савтай Мөнгөн гүү Төв аймгийн Баян сумын харъяат Монгол Улсын Алдарт уяач Пунцагбалжирын Энхмөнхын Зээрд Халзан гүү аж. Энэхүү гүү нь Жаргалант болон морин тойруулга угшилтайгаас гадна дөрвөн төл нь улс бүсийн наадамд айрагдаж түрүүлсэн байна. Их хурд 7 уралдаанд “Түмний эх галынхан нэг түрүү хоёр айраг хүртэж ёндоотой наадсанаас гадна Их аварга Хакухо М.Даваажаргал барилдаанаа дуусгаж Монголд ирэнгүүтээ тэдний галаар зочлон баяр хүргэсэн байна.
В.Баяраа
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ
Монгол Улс АИ-92 шатахууны 11 хоногийн нөөцтэй байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална