Ханш хяналтаас гарлаа


МАН-ынхан засгаа байгуулаад сар болоогүй байхад сонгуулийн өмнө 1965 төгрөгтэй тэнцсэн долларын ханш өнөөдрийн байдлаар 2070 төгрөгтэй тэнцлээ. Тодруулбал, арилжааны банкуудын зарж байгаа доллар 2068-2070 төгрөгт хүрээд байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2066 төгрөг. Долларын ханш цаашид ч өснө гэдгийг эдийн засагч Л.Оюун хэлж байна. Учир нь долларын нийлүүлэлт нэмэгдээгүй, дээр нь төсвийн алдагдал нэг их наяд давсан нь ханшийн өсөлтийг эрчимжүүлж байна гэж үзжээ.

Эдийн засагчдын зүгээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн мөчлөг нь цэвэр экспортын мөчлөгтэй яг урвуугаар таарч байгааг онцлоод “Цэвэр экспорт нь нийт үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлдөг эдийн засгийн томоохон үзүүлэлтүүдийн нэг” гэдгийг тодотгосон.

Улсын төсөвт долларын ханшийг 2030 төгрөгөөр, төсвийн алдагдлыг 900 тэрбумаар тооцож суулгасан ч ийнхүү алдагдал нь ч, ам.долларын ханш нь төлөвлөсөн хэмжээнээс даваад байгаа билээ.

МАН-ынхан засгаа бүрэн бүтэн болгож чадаагүй шахам байхад эдийн засаг тун хүнд байгаагаа ийнхүү зарлаж эхлэв. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө МАН төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, зохистой төвшинд байлгана гэдгээ амалсан. Мөн валютын нөөцийг нэмэгдүүлэхээ мөрийн хөтөлбөртөө тусгасан билээ.

МАН-ынхан засгаа бүрдүүлж ажилдаа орохыг эдийн засаг хүртэл шахаж эхэллээ. Улсын төсөвт яаралтай тодотгол хийхгүй бол тоон үзүүлэлтүүд улам муудсаар байгааг статистикаас харж болно.

Гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлогч дөрвөн хүчин зүйлс байдаг аж.

1. Цэвэр экспорт (экспорт - импорт)

2. Гадаадад олгосон цэвэр зээл (гадаадад олгосон зээл – гадаадаас олгосон зээл)

3. Гадаад цэвэр шилжүүлэг (дотоодын эдийн засгийн харьяатуудын гадагш шилжүүлсэн мөнгө - гадаадаас ирсэн хувийн шилжүүлэг)

4. Цэвэр хөрөнгө оруулалт (гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалт – гадаадын шууд хөрөнгө оруулалт)

Гэтэл өнөөдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарах болсон. Хоёрт, Экспортын гадаад худалдаа 2016 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 177.3 сая ам.доллараар буурчээ. Экспортын орлого ийнхүү буурахад уул уурхайн үйлдвэрлэл буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Төсвийн 40 хувийг бүрдүүлж байсан нүүрс, зэсийн ханш төсөвт тооцож суулгаснаас доогуур ханштай байгаа билээ. Нэг тонн нүүрс 30-50 доллар байгаа бол нэг тонн зэс 4899 ам.доллар байна.

Ийнхүү засгаа төвхнүүлж чадалгүй МАН-ынхан мунгинаж байх хойгуур ханш хяналтаас гарлаа гэж хэлж болно.

Голомт

2,050.00

2,066.00

ХХБанк

2,050.00 8.00

2,066.00 8.00

ХААН

2,047.00 7.00

2,066.00 8.00

Капитрон

2,051.00 9.00

2,066.00 7.00

East Eagle

2,062.00 6.00

2,066.00 6.00

КРЕДИТ банк

2,052.00 7.00

2,068.00 9.00

Капитал банк

2,050.00

2,068.00

Төрийн банк

2,050.00 8.00

2,068.00 10.00

Уран уургач

2,066.00 2.00

2,070.00 2.00

Евро Ази

2,065.00

2,070.00

"Номин Карт" ББСБ

2,055.00

2,070.00