Жек Ма Монголд ирлээ


Дэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдааны сайт alibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма Монгол улсад Асашёорү Д.Дагвадоржийн урилгаар ирлээ. Тэрээр, энэ сарын 24-27-ны өдрүүдэд  “Хаан жимс” амралтын газар байршин Монгол оронтой танилцах аяллынхаа хажуугаар технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад лекц уншихаар төлөвлөсөн гэнэ.

 

Сонирхуулахад, Жэк Ма-гийн 1999 онд 60,000 ам.доллараар байгуулж байсан Хятадын электрон арилжааны Alibaba компани өдгөө 167 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж байна.

 


Эх сурвалж: Breakingnews.mn