УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн шөнө 22 цагийн үед эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг шөнө дунд хүртэл хэлэлцэж баталлаа. Чуулганы хуралдааны үеэр нэлээд ширүүхэн байсан гишүүн Ж.Батзандан байлаа. Тэрээр сайд нарын томилгоог батлахаас өмнө сайдад нэр дэвшигчдээс асуулт асуухын зэрэгцээ захиа даалгавар ч өгч байв. Тухайлбал, ЗГХЭГ-ын даргыг ноён нуруутай байхыг сануулсан юм.
Тэрээр хэлэхдээ "Сайд нар томилогдсоныхоо маргаашнаас самарч эхэлнэ шүү. ЗГХЭГ-ын дарга ноён нуруутай байхгүй бол наад хэдэн сайд нар чинь яамдыг самарна. Хамгийн толгой муутай хүмүүс сайд нар байдаг. Зөв удирдахгүй бол төрийн ажлыг самарна. Төрийн ажлын туршлагагүй, бизнес хөөсөн хэдэн сайдаа сайн хазаарлаарай.
Ирэх дөрвөн жилд Тогтвортой хөгжлийн бодлогоо барьж ажиллаарай. Замаасаа төөрөөд хадуурчихав. Хэдэн сайд нараа зөв чиглүүлээд явбал Монгол төрийн бодлого зөв явна" гэлээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална
УЕПГ: Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
ЗГ: Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлыг хэлэлцэнэ
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ