Германд дахин халдлага гарч есөн хүн амь үрэгдэв


Цагдаагийн газрын мэдээлснээр баасан гарагийн орой /2016.07.22/ 18.00 цагийн үед Германы Мюних хотын худалдааны төвд халдлага гарч 9 хүний амь үрэгдсэн байна.

Өмнө нь 17 настай Афган дүрвэгч хүү өнгөрөгч мягмар гарагт /2016.07.19/ Германы өмнөд хэсэгт орших Wuerzburg хотын галт тэргэнд хутаг, сүх барин дайрч 4 хүнийг шархадуулсан. Энэ удаа сэжигтэн нь 18 настай Герман-Ираны давхар иргэншилтэй Мюних хотын оршин суугч байсан аж. Халдлага үйлдсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Мөн түүнчлэн 20 гаруй хүн шархадсанаас гурав нь маш хүнд байгаа аж. Эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэхэд гурван буутай этгээд халдлагад оролцсон нь тогтоогдсон.

Moosach хотын харьяа, баруун хойд хэсэгт орших Олимпиа худалдааны төвөөс 1 км-ын зайд сэжигтний цогцос олдсон байна.

Г.Анударь

Эх сурвалж: BBC