2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиас бүрдсэн парламентад "Хамгийн залуу гишүүн" гэх тодотголыг зүүгээд байгаа шинэхэн гишүүн Д.Гантулга нас залуу ч ажилдаа бол шинэдэхгүй гэдгээ эхнээсээ харууллаа.
Тухайлбал, өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Үүн дотор хуучнаар “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ыг Ерөнхий сайдаас "ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР" хэмээн өөрчлөхөөр төсөлд тусгасан байсныг УИХ-ын гишүүн Д.Гантулга, Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ нарын нэмэлт саналаар "ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР" хэмээн өөрчилж, баталлаа.
Ингэснээр олон жил залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагуудын санал болгож байсан ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН төрийн агентлагтай болж, холбогдох асуудалд илүү өргөн цар хүрээгээр хандах боломжийг нээж буй юм.
Өдгөө 30 хүрээгүй байгаа ч МАН-ын бэлтгэгдсэн боловсон хүчний нэг гэгддэг тэрбээр УИХ-ын үйл ажиллагаанд ийнхүү идэвхтэй оролцож, цаашид ч иргэддээ хэрэгтэй олон ажлыг санаачлах, тулхтай улс төрч байх чадвартай гэдэг нь харагдаж байна.
ЗГ: Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлыг хэлэлцэнэ
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ