“Жирэмсэн” гэх цуурхалыг үгүйсгэсэн Кайли Женнер, Хип Хоп од Таига-тай хамт зугаалав


Саяхан жирэмсэн гэх цуурхалыг няцаасан, Реалити шоуны од, дэлхийн дур булаам гоо бүсгүйчүүдийн нэг Кайли Женнер (Kylie Jenner) өнгөрөгч 7-р сарын 19-ний өдөр хуучин найз залуу Таигатай (Tyga) Лос Анжелес хотоор зугаалж байгаад папарацийн дуранд өртжээ. Кайли Женнер хэдийгээр Таигатай буцаж нийсэн ч, хүүхэдтэй болох талаар хараахан бодож эхлээгүй нь тодорхой байна. “Бурхан минь, Би жирэмсэн биш. Ийм цурхал байнга гарч байдаг ч, одоо болтол хүүхэдгүй л байна.” гэж жирэгсэн ч удалгүй устгасан од бүсгүй, “Хэрвээ би амьдралынхаа дараагийн шатанд орохыг хүсвэл, та бүхэнд мэдэгдэх хамгийн эхний хүн нь Би өөрөө байх болно. Шар мэдээний сайтууд лав биш.” гэж дахин жиргэжээ.
Б.ТАМИР