АSEM-ын дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн орчуулгыг хийж гадны олон орны зочид төлөөлөгчдийг авьяас чадвараараа гайхшруулсан бүсгүй бол Э.Содонтогос. Түүний эзэмшсэн Англи хэл Англи хүнийхээс ч илүү болох тухай цахим ертөнцөөр шуугисаар байна. Э.Содонтогос нь эх орондоо Гадаад хэлний дээд сургууль /одоогийн ХИС/-ийг англи-орос хэлний орчуулагч мэргэжлээр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч мэргэжлээр, БНСУ-ын Кун Хин Их Сургуулийн Олон улс судлалын сургуулийг олон улсын улс төр-эдийн засагч мэргэжлээр тус тус төгсчээ. Өөрөөр хэлбэл англи, орос, солонгос гэсэн гурван хэлийг гудиггүй сайхан эзэмшсэн нэгэн аж. Тийм ч учраас тэрбээр засгийн газарт уригдаж орчуулга хийдэг хуруу дарам цөөн хүний нэг юм. Энэ эмэгтэйг "Face to Face" хэмээх англи хэл дээрх нэвтрүүлгийн хөтлөгч байснаар үзэгчид андахгүй гэнэ. Мөн ГХЯ-ны Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл болон НҮБ, АНУ-ын Монголд хэрэгжүүлсэн томоохон төслүүд дээр ажиллаж байсан "акул" ажээ. Өнөөдрийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх, шадар туслахаар ажиллаж байна. Улс төрийн хүрээнээс гадна Э.Содонтогос нь уул уурхайн салбарт цахиур хагалсан англи хэлтэн гэх бөгөөд "Mongolian Mining Journal" уул уурхайн сэтгүүлийн үүсгэн байгуулагч, санаачлагч юм байна. Нэрт сэтгүүлч Л.Болормаа агсантай мөр зэрэгцэн хэвлэл мэдээллийн ертөнцөд шинэ салхи сэвэлзүүлж явсан ч төрийн ажлыг нэгдүгээрт тавьснаар тэгсгээд өнгөрчээ. Ийнхүү ийм нэгэн бүсгүй эрдэм мэдлэгээрээ гадны зочид төлөөлөгчдийг алмайруулж улсынхаа нэрийг өндөрт өргөхөд өөрийн хувь нэмрийг оруулсан гэдгийг дуулгахад таатай байна. Түүний эгч Э.Сонинтогосыг СУИС-ийн захирал гэдгээр нь олон хүн таних билээ.
Б.ГЭРЭЛ

Эх сурвалж: MEdee.mn
ЗГ: Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлыг хэлэлцэнэ
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ