Н.Төгсцогт дахин өрсөлдөгчөө нокаутаар буулган авлаа


Олимп, дэлхийн мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд зургаа дахь ялалтаа дөнгөж сая байгууллаа. АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотын “Horseshoe Tunica Hotel& Casino”-д болсон энэ тулаанд Н.Төгсцогт Пуэрто Рикод төрж, Нью Йоркийн Брүүклинд өссөн “Динамит” хочит Рафаэль Васкесийг ердөө л 1 минут 24 секундэд нокаутаар яллаа. Васкес эдүгээ 38 настай бөгөөд мэргэжлийн рингэнд 2010 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 18 тулаан хийхдээ 16 удаа , үүнээс 13-ыг нь нокаутаар ялж байжээ. Н.Төгсцогт дахин өрсөлдөгчөө нокаутаар буулган авлаа Тулаан эхлэнгүүт л Төгсөө санаачилгыг аван, минут ч өнгөрөөгүй байхад баруун гарын хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө хоёр ч удаа нокдаунд оруулж тоолуулсан. Удалгүй гурав дахь удаагаа нокдаунд оруулж, рингний шүүгч тулааныг зогсоон түүнийг ялалт байгуулсныг зарласан юм. Мэргэжлийн рингэнд “ KING TUG” нэрээр гарч буй Төгсөө ийнхүү зургаан тулаан хийж,зургууланд нь өрсөлдөгчөө нокаутаар буулган авлаа.