Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт эхэллээ


Манай  улс анх удаа  зохион байгуулж буй АСЕМ-ын чуулга уулзалтын хүрээнд нийт 10 дагалдах хурал болж байгаагийн ес дэх нь болох Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулганыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж, үг хэллээ. Тэрбээр "Өнөөдрийн энэхүү уулзалтад 43 орны 700 гаруй зочид төлөөлөгчид санал бодлоо солилцохоор ирээд байна. Манай улс хоёр том улсын дунд оршдог, тэр хэрээрээ худалдаа наймаа дамжин өнгөрөх таатай бололцоог бүрдүүлдэг. Тиймээс манай улс бизнесийг дэмжсэн таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана" гэв.

Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалтаар

  • Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх
  • Ази-Европын хамтын ажиллагаа
  • Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэх
  • Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Эх сурвалж:Breakingnews.mn