Халамж ийм жижигхэн зүйлээс л мэдрэгдэнэ


Дархан аварга А.Сүхбатыг үндэсний бөхөөр барилдаж эхэлнээс хойш элдэв сенсаациуд хөврөөстэй явсан. Харин өнөө жилээс УИХ-ын гишүүний статустай болсон биш түүнийг сонжин харагсад бүр их нэмэгдсэн гэхэд болно. Үг, үйлдэл бүрийг нь тандан ажиглагсад олширсон энэ үед наадмын орой “Их тэнгэрийн цогцолбор”-ын хүлээн авалтын үеэр А.Сүхбат гишүүн гэргий Н.Гарамхандынхаа патиарыг чигтэйхэн их сэтгэл гарган авч буйг манайхан буулгаж амжжээ.

 

Үүнийг харсан зарим хүмүүс “халамж гэдэг ийм жижигхэн зүйлээс л мэдрэгдэнэ гэхэд заримууд нь хаана яваагаа мэдрэн биеэ цэгнэмээр юм даа” ч гэх нь байлаа. Ямартаа ч шинэхэн гишүүн маань хайртай гэргийнхээ патиарыг яагаад авч өгч болохгүй гэж... байдаг л зүйл гэж харан, харин ч тэдэнд аз жаргал хүсэх нь зүйн хэрэг бизээ.  

 

В.Баяраа