Наадмын өнөөдрийн хөтөлбөр /2016.07.12/


Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2016.07.12/ хөтөлбөр ХҮЙ ДОЛООН ХУДАГТ 07:00-09:20 Соёолон насны морьдын уралдаан ШАГАЙН АСАРТ 08:00 Шагайн харвааны шигшээ харваа СУРЫН ТАЛБАЙД 08:00-12:00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД 09:00-11:40 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 10:00-11:00 Хүүхдийн барилдааны гурвын даваа ХҮЙ ДОЛООН ХУДАГТ 10:30-12:30 Дааганы уралдаан ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД 11:20-12:40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа 11:50-13:30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа СУРЫН ТАЛБАЙД 12:00-13:40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг ШАГАЙН АСАРТ 12:30 Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол СУРЫН ТАЛБАЙД 13:40-14:00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД 14:30-15:50 Хүчит бөхийн барилдааны тавын даваа 15:20-16:00 Хүүхдийн барилдааны тавын даваа 15:50-16:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна 16:00-17:20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа 16:40-17:10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа 17:20-17:50 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, уяачдад шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна 17:50-18:50 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа 18:30-19:00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа 18:50-19:10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна 19:10-20:00 Хүчит бөхийн барилдааны наймын даваа 20:00-20:10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна 20:10-20:50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа 20:50-21:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 9 давсан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна 21:00-21:30 Хүчит бөхийн барилдааны арвын даваа 21:30-21:45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна 21:45 Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана. ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, ТӨРИЙН ОРДОН 21:50 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол