Онцгой байдлын албаны удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудал, аятай тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр шат дараалсан олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Орон сууцжуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд Амгалан дахь 063-р аврах гал унтраах ангийн хашаанд 300 айлын орон сууцыг бариулахаар “Цээб” ХХК-тай хамтран 2016 оны 12 сард ашиглалтанд оруулахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.
Гэтэл уг орон сууцны барилга дээр ажиллаж байгаа хятад иргэд нэгнийгээ сүрдүүлж, заналхийлсэн хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн лхагва гаригт Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, “Гал унтраах 063-р ангийн гадна Хятад хүмүүс хоорондоо маргалдаад байна“ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу шалгахад ОБЕГ-ын 063-р ангийн 520 айлын орон сууцны барилга дээр ажиллаж байгаа БНХАУ-ын иргэн 27 настай эрэгтэй Ф , 32 настай эрэгтэй Г нар барилгын даамал 35 настай эрэгтэй Х-тэй сул зогсолтын хөлснөөс болж марган, айлган сүрдүүлж заналхийлсэн байжээ. Уг хэргийг баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Medee.mn
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь