МАН, АН-ын бүлгийг байгууллаа


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийг байгуулагдаж, бүлгийн даргаар нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгосон тухай танилцуулснаар эрх үүргээ хэрэгжүүлж эхэллээ.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдаж, бүлгийн даргаар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон тухай УИХ-ын дарга М.Энхболд танилцуулснаар бүлгийн эрх үүрэг нь хэрэгжиж эхэллээ.