“Яг түүн шиг” шоуны хүчтэй өрсөлдөгч жүжигчин Н.Мөнхсоёл ес дэх дугаарын шалгаруулалтанд хасагдсан.
Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудсандаа “Хасагдчихлаа гэсэн шиг шоу гэж санаа зовох юмгүй, сайхан өдөр хүртэл нэг тайван унтсан байна. “Яг түүн шиг” шоу Монголд зохиогдсон хамгийн их үзэгчтэй, хамгийн супер шоу байж чадлаа. Ийм сайхан төсөлд Монголын домог болсон шилдэг оролцогчидтойгоо хамтдаа хамгийн анхны оролцогчид болсон нь миний амьдралын гайхалтай сайхан цаг үеийн хэлхээс дурсамж боллоо.
Үргэлж дэмжиж урам хайрлаж мэссэжээ илгээсээр байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа талархлаа. Хүмүүсээ бие биедээ үргэлж сайн сайхныг хэлж, хүсэж байгаарай. Би та хэдийн урмын үгээр цэнэглэгдэж, улам хүчтэй итгэлтэй болж, өдий есөн дугаар хүртэл шантралгүй зүтгэж чадсан юм шүү” хэмээн сэтгэлийн үгээ дэлгэсэн байна.
Б.БАТ
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ