Аса аварга, Олимпийн аварга, Херо-ийн Баатар нар амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлснээ цахим хуудасанаа постолжээ. Дагвадорж аваргын тухайд сонгуулиар амьсгаа авах зайгүй энд тэнд очин, нам харгалзахгүйгээр нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлж явсан бол Олимпийн аваргын хувьд Баянхонгор аймагт нэр дэвшин өвдөг шороодсон. Харин Херогийн Баатарын тухайд өнгөрсөн сар барцад ихтэй байсан гэхэд болно.
“Монгол тулгатны 100-н эрхэм” нэвтрүүлгийг хийснээс хойш гэргий Ундрал, хайртай хүүгээсээ өрх тусгаарлах болж хамтдаа ажиллаж байсан Анужин гэх бүсгүйтэй нэр холбогдож, нэр холбогдсон, хамт амьдарч явсан хоёр бүсгүйгийнх нь “хэрэлдэж” буй бичлэг цахим ертөнцөөр шуугиан тарьсан гээд олон сенсаацийн эзэн болоод амжсан. Бас болоогүй сонгуулийн өмнөхөн цагдаа шүүх дээрээ тулан нэгжлэг хийлгүүлэн эрэн сурвалжлагдах дээрээ тулсан түүнийг ингэж нэрлэхээс ч өөрөөр яах билээ. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг. Мань Баатар хоёр аваргатай амралтын өдрөөр зугаалсан шигээ амар тайван аж төрж яваа нь өөрийн цахим хуудаснаа оруулсан постоос харагдахаар байна. Хэн нэгний амьдралыг хөндлөнгөөс шүүх эрх бидний хэнд ч үгүй хойно хэрхэхийг цаг хугацаанд үлдээх нь зүйн хэрэг биз ээ.
Э.Нашка
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй