Аварга уг нь олимпийнхоо бэлтгэлийг хийгээд л ажин түжин амьдарсан бол гэж харах хүн цөөнгүй байлаа. Учир нь тэрбээр Женко Баттулгын ээлжит утсан хүүхэлдэйгээр тодорч Баянхонгор аймагт нэр дэвших болсон тухайгаа нэг л өдөр өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Үүнийг эерэгээр хүлээн авах нэгэн байхад яг дээрх шиг олимпийн жил байхад бэлтгэлээ базаах нь ч яав даа хэмээн халаглах нэгэн байсан юм.
Женко баригдах, баривчлах дээрээ тулан оффисоо хүртэл нэгжүүлэн дуулиан шуугианы эзэн явах үедээ намдаа Баянхонгороос гурван суудал авч ирнэ гэж ам гарсан гэдэг. Гэвч Х.Баттулгын санаснаар болоогүй. Аварга дүү нь өвдөг шороодож, анд Ганбат нь ч сураггүй, өөрөө ч давж заалдах шүүх хурал гээд амьсгаа дээгүүр яваа. Гэхдээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Н.Түвшинбаяр аварга хайртай гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай явна. Сонгууль бол сонгууль, олимп бол олимп. Аварга аваргаараа л үлддэг хорвоо хойно. Тэдний гэр бүлд аз жаргал хүсье.
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ