Ж.Нарантунгалаг өрсөлдөгчөө цэвэр яллаа


Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Монгол улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ялалт байгууллаа. Тэрээр URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппиний тамирчин Эрик Келлитэй тулалдаж таван секундэд цэвэр яллаа. Эрик Келли мэргэжлийн дэвжээнд 14 удаа тоглохдоо 12 ялж, хоёр ялагдсан амжилттай. UFC холбооны 70.3 кг-ын анхны аварга Ж.Пүлверийг 2012 онд ялсан нь карьерынх нь хамгийн том амжилтын нэг болсон юм. Харин “Чингисийн цавчилт” Ж.Нарантунгалаг хамгийн сүүлд “Ямамото армийн толгойлогч”, “Мистер тохой”, “No Face” зэрэг хочтой Бокү Коотэцүг боох мэхээр ялсан билээ.

Б.ЦОГ

 

Эх сурвалж: MEdee.mn

narantungalag