Монгол төрийн боловсон хүчний уран дарханы газар болсон төв сайхан нутгийнхаа зон олны дэмжлэгийг тэрбээр дахин хүртэж төрд түмнээ төлөөлөх түшээдийн нэгээр торох юмгүй сонгогдлоо. Сурталчилгааны 18 хоногт бус өнгөрсөн жилүүдэд хэн болохоо таниулж чадсан түүнийг Төв аймагчууд төдийгүй, монголчууд мэднэ. Даруухан, нэр цэвэр байх манерийг өөрийнхөө имиж болгож ирсэн түүнийг төрд бэлтгэгдсэн төрийн хар хүн гээд тодорхойлчихвол нэг хүн зөрсөн болохгүй биз.
Хүн амьдралдаа дүн тавих цаг ирэхэд өөрөөсөө л ичихгүй амьдрах хэрэгтэй гэдгийг ажил амьдралынхаа мөрдлөг болгож ирсэн тэрбээр энэ удаа Төв аймагчуудынхаа итгэлийг дахин өвөртлөн УИХ-д суухаар томилогдлоо. Төв нутгийнхаа ард иргэдийн дуу хоолой нь болж явахдаа амбиц хөөгөөгүй, авлигад өртөөгүй, ам ажил нь зөрөөгүй, ажил хэрэгч, нэр цэвэр, туйлширч, савладаггүй, төр захиргааны ажлын туршлагатай, хий нь арилж итгэл даахуйц түшээ гэдгээ өнгөрсөн арав гаран жилийн хугацаанд харуулж чадсан гэдгийг нутгийн зон олон нь үнэлж ийн их хүндэтгэл үзүүлсэн биз ээ. Түүнд амжилт хүсье
Э.Нашка
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ