Шинэ парламентийн хамгийн залуу гишүүнээр Д.Гантулга сонгогджээ. Д.Гантулгын хувьд Хэнтий аймгийн НАМОХ-ны тэргүүнээр ажиллаж байгаад УИХ-ын 42 дугаар тойрогт өрсөлдөн, 5735 сонгогчийн саналаар ялалт байгуулсан юм. Тэрбээр өдгөө 29 настай бөгөөд залуучуудын холбоогоор занималдан улстөрд хүч үзэх замаа зассан нэгэн. Түүний нэр дэвшсэн 42-р тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбыг нэр дэвшүүлэх тухай шум дэгдэж байсан ч тэрбээр энэ удаа өнжсөн.
Харин түүний оронд өрсөлдсөн Д.Гантулга азаар гэхүү, зангарагаараа гэхүү ямартаа ч гишүүн болохоо баталгаажуулах түр үнэмлэхээ гардахаар ийн ордон тийш алхаж буй нь энэ. Гишүүн болох нь нэгэнт тодорхой болсон ч залуу хүн, ах нараасаа жийрхэх, хүндэлж буй байдал түүнд нуугдаж байсныг энд дурьдах хэрэгтэй болов уу. Гэхдээ юун түрүүн Хан-Хэнтийчүүдийгээ төрд төлөөлөх элчээр сонгогдсон Д.Гантулгад том амжилт хүсье.
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ