Дүр эзнээ голохгүй гэх төрхийг энэ удаагийн сонгуулиар бишгүй их харлаа. Тэрэн дунд УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Эрдэнэтунгалаг тод жишээ нь байсан гэхэд болно. Үүнийг харсан зарим нөхөд АН нэр дэвшигчдээ тодруулах гэж “арчаагаа” алдаж дээ гэж харахад зарим нэг нь Л.Цандэлэгээр туг тахихын хэрэг юу байв” гэж харж байлаа. Үнэн хэрэгтээ УИХ-ын 26-р тойрогт АН Г.Эрдэнэтунгалагийг нэр дэвшүүлсэн нь хэр зөв шийдвэр байсан бэ гэдэг бас л эргэлзээтэй асуудал.
Уг нь тус тойрогт нэр дэвшихээр горилж байсан Л.Цандэлэгийн тухайд Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны тэргүүн, тариаланч, хурдан морь уяач Л.Цандэлэг шаггүй улстөрч гэдгээрээ Сэлэнгийнхэнд хэдийнэ танигдсан эрхэм байсан гэхэд болно.Харин АН-ын “битүү морь” гэгдэх дуучин Г.Эрдэнэтунгалагийн тухайд нєхєртєє хаягдаж єрх толгойлсон эх боллоо, "Шинэ монгол" сургуулийн захирлын эхнэрийн аллагад холбогдов, дотны найзаасаа их хэмжээний мєнгє зээлээд Ганц худагт хоригдлоо гэсэн таагvй ярианууд ар араасаа хєвєрч чадалтай хоолойтой цєєхєн дуучдын нэг гэгддэг энэ бvсгvйн амьдрал нэг л бvтэлгvй тийшээ хазайж байсныг санаж буй биз. Харин энэ бүтэлгүйтлээ УИХ-ын гишүүний суудалд сууж эргүүлж авчрахыг хүссэн үү, бүү мэд. Ямартай ч түүний хүсэл төдийгүй намын даалгавар талаар болж тэрбээр нийтийн дуугаа дуугаа л дуулж явахаар боллоо.
В.Баяраа
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа