Сонгууль болдгоороо болж ард түмэн өөрсдийнхөө сонголтыг хийлээ. МАН үнэмлэхүй ялалт байгуулан Засгийн газраа дангаараа бүрдүүлэх нь тодорхой болсон. Харин наадмын дараа намар гэдэг шиг сонгуулийн дараа суудлын таавар өрнөдөг нь бичигдээгүй хууль. Тэгвэл эрх барих болсон МАН-ынхан дунд сайдуудын нэрс яригдаж эхэлжээ. Бүр тодруулбал Хууль зүйн сайдаар Ц.Нямдоржийг томилоод “Үнэгний ав” ажиллагааг эхлүүлэх юмсан” хэмээн сагсчин Шараваа өөрийн цахим хуудаснаа постолсон байх юм.
Харин Ц.Нямдорж сурталчилгааны үеэр өөрийн постер дээрээ “ Зарим нэг нөхөд сонгуулийн дараа, авлигадсан мөнгөө аваад гадаадад очиж галуу шувууны мах идээд амар сайхандаа жаргана гэж бодож байж магадгүй. Монголын төр авлигачдынхаа араас явж, улсад учруулсан хохирлыг эргэн төлүүлж, хариуцлагыг нь хүлээлгэх болно” гэж байсныг санаж буй биз. Ямартаа ч давхар дээлний асуудал дээр анхаарч ажиллана гэж байсан МАН-ынхан Ц.Нямдоржоор “Үнэгний ав” ажиллагааг хийлгэх үү, үгүй гэдгийг харж л сууя.
Э.Нашка
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ