Иргэд МАН-аас ийм амлалт нэхнэ


УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН 65 суудлыг авснаар ялалт байгуулаад байна. Тэд Засгийн газраа дангаараа бүрдүүлэх эрхтэй болоод байгаа юм. МАН энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцсон болон иргэд тэднээс ямар амлалт нэхэхийг эргэн сануулцгаая. Тухайлбал,

-Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна


-Өрх толгойлсон эцэг, эх, орлого багатай өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгайлан дэмжинэ.


-Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хүүхэд төрүүлэн өсгөх бүрт ээжүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно.


-Залуу гэр бүл, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулна.


-Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.


-Улаанбаатар хотын дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур, усан байгууламжуудыг барина.


-Хашаандаа амины орон сууц барьсан зээлийг ипотекийн зээлд хамруулна.


-Бүх эмнэлгийн үзлэгийн цаг, оочер дугаарыг гэрээсээ захиалдаг системтэй болгоно.


-Хуулийг хүн бүрт тэгш үйлчилдэг болгоно.


-Ахмадуудын мэдлэг туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор “Ахмад зөвлөх” ажиллуулж “Ач санах” хуулийг батлан хэрэгжүүлнэ.


-Азай буурлууддаа “насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.


-Оюутны дотуур байрны хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, оюутнууд харьялал харгалзахгүйгээр эмнэлгийн үйлчилгээ авдаг болно.


-Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад суралцагчдын тоог хоёр дахин нэмэгдүүлнэ.


-Иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулна.


-Нийтийн биеийн тамир, йог, бясалгал, фитнессээр хичээллэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаг ЭМД-ын сангаас урамшуулна.


-“Их спортыг дэмжих сан” байгуулж, их спортыг төрийн ивээлд байлгана.


-Өвлийн спортын ордон байгуулна.


-Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна.


-Бохир усыг цэвэршүүлэн ашигладаг технологийг нэвтрүүлж, усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх замаар усны хомсдлоос сэргийлнэ.


-“Бурхан халдун”, “Хорго-Тэрх”, “Хамарын хийд”, “Отгонтэнгэр”, “Хар-Ус”, “Хөвсгөл”, “Хархорин” зэрэг байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц бүхий газар нутагтаа түшиглэсэ түүхэн болон төрөлжсөн, аялал жуулчлалын төв, цогцолборыг аймаг бүрт байгуулахыг бодлогоор дэмжинэ.


-Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, “Төрийн албан хаагчийн дархлааны тухай хууль”-ийг санаачлан батлуулна. Төрийн албан хаагчдын цалинг, үе шаттай нэмэгдүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

 

Эх сурвалж: Medee.mn