УИХ-д суух 13 бүсгүй өмнө нь юу хийж байв


УИХ-ын сонгуульд эрчүүдийг ардаа орхиж, тойрогтоо ялалт байгуулан улс эх орныхоо төлөө ажиллах болсон 13 бүсгүй ер нь ямар мэргэжилтэй, өмнө нь ямар ажил хийдэг байсан бүсгүйчүүд вэ?

Б.Саранчимэг




2014 оноос МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2012-2013 онд ШУТИС-ийн Комьпютерийн инжинерийн магистр, 1987-1993 онд ОХУ-ын Новосибирск хотод Цахилгаан Техникийн Их Сургууль, Программист мэргэжлээр сурч төгссөн. 2012 оноос НИТХ-ын Байгаль орчин Экологийн хорооны дарга, АНУ-ын Рич Мэн ХХК-нд маркетингийн мэргэжилтэн АНУ-ын Гавайн Номхон далайн Их Сургуульд лаборант, УИХ-ын Тамгын газар компьютер сүлжээний администратор зэрэг ажлуудыг хийж байжээ. Б.Саранчимэг “ногоон хатагтай” нэрээрээ алдаршиж, ногоон ирээдүйг цогцлоохын тулд ажиллаж байна.

Ц.Цогзолмаа

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын УБИС-ийг улс төр судлалын багш, төрийн захиргааны менежер мэргэжлээр төгссөн. 2004 онд Удирдлагын академи, 2008 онд Тагнуулын ерөнхий газрын Хууль зүйн сургуулийг тус тус дүүргэжээ. 2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 2006-2008 онд Жендерийн тэгш байдлын Үндэсний хорооны ажлын албаны дарга, 2009-2012 оны хооронд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогчоор мөн ажиллаж байжээ.

М.Билэгт

Улсын геодези, зураг зүйн газарт Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, Ачлал трейд ХХК-ийн дэд захирлын албыг хашдаг.

М.Оюунчимэг

Монголын Үндэсний ТВ, ММ агентлагийн ахлах редактор, тоймч, захирал, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, МАН-ын нарийн бичгийн дарга, Монголын мэдээ агентлагийн захирлаар ажиллаж байжээ.

Д.Оюунхорол

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын албыг тус тус хашиж байсан. Монголын төрд байгаа эмэгтэй мэргэшсэн улс төрч.

Н.Амарзаяа

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын СЭЗБЗХ-ийн дарга, Сод Монгол ХХК-ийн Өмнөговь дахь салбарын дарга, Бонсай ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Н.Оюундарь

Швейцарь улсын Женев хотноо НҮБ-д Дундад Азийг хариуцсан зөвлөх НИТХ-ын төлөөлөгч, Бээжин дэх Улаанбаатар хотын төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайдын албыг хашиж байсан.

Ц.Гарамжав

Барилгын зургийн институтын хайгуулын товчоонд лобараторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, “Монполимет” ХХК-ийн захирал, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан.

Б.Ундармаа

Удирдлагын асуудал судлах олон улсын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, “Бишрэлт” компанийн захирал, БСШУ-ы дэд сайд, Нийгмийн бодлогын хорооны даргаар ажиллаж байсан.

А.Ундраа

Станфордын их сургуулийн Олон улсын бодлого судлалын тэнхимд багш, Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд, Эрдэс баялаг эрчим хүчний сайдын зөвлөх, Стратеги Академийн захирлаар ажиллаж байна.

З.Нарантуяа

Тэрбээр 1992-2006 онд Төв банкинд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор, 2011-2012 онд “Парита энд Партнерс” хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан аж.

Г. Мөнхцэцэг

1995 онд Улсын багшийн дээд сургуулийг Утга зохиол мэргэжлээр төгссөн. 2000 онд “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн байранд шалгарч, тус ондоо “Сэтгэлийн анир” номоороо МЗЭ-ийн шагнал хүртэж байв. Монголын зохиолчдын эвлэлийн даргаар ажилладаг.

Д.Сарангэрэл

Д.Сарангэрэл 1982-1985 онд Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1994 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, хариуцлагатай редактор, 1995-1996 онд Монголын Үндэсний телевизийн "ММ" агентлагийн захирал, 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор, 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал,  2000-2003 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактороор ажиллаж байв. 2012-2016 оны их хуралд эмэгтэй гишүүдийн бүлэгт идэвхитэй ажиллаж байсан.