Оросын загвар өмсөгч Ирина Шейк, 41 настай жүжигчин Брэдли Купер нар хүүхэдтэй болохоор төлөвлөжээ. Иринагийн найз нь энэ талаар хэвлэлийнхэнд ярьсан байна. Ирина Шейк энэ жил 30 настай бөгөөд ээж болохыг хүсч байгаа талаараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх мэдэгдэж байсан юм.
Брэдли Купер Ирина Шейктэй болздог болоод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд гэр бүл зохиох талаар одоо л бодож эхэлж байгаа бололтой. Тэд энэ оны эхээр муудалцаж, нэг хэсэг уулзахаа больсон ч удалгүй эвлэрсэн. Түүний дараахан Брэдли Купер ээж, охин Шехлисламоваг хөтлөн жаргалтай нь аргагүй алхаж яваа зураг интернэтэд тарсны дараа л шүтэн бишрэгчид нь тэдний харьцаа зүгээр нэг зугаацал биш болохыг нь олж мэдсэн билээ.
А.ОЧ
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ