Эмэгтэй хүний ихэмсэг төрх, дэгжин байдлаараа загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг чадамгай илэрхийлэх энэ бүсгүйг С.Сарнай гэдэг. Тэрбээр олон жил Япон Улсад 10 гаруй жил ажиллаж амьдарсан. Яруу найраг Ш.Дулмаагийн зээ охин гэдгийг загварынхан андахгүй мэднэ.
Тэрбээр БНСУ-д болсон тэмцээнээс Азийн шилдэг загвар өмсөгч шагналыг хүртсэн. Монголын "Play boy" сэтгүүлийн анхны дугаарыг хүртэл чимээд авсан. Түүнчлэн Д.Болдын "Үүлэн домог" дууны клипэнд дүрээ мөнхөлсөн. Харин өдгөө "Яг түүн шиг" шоунд оролцож буйгаар олны танил болсон билээ.
Саяхан цахим хуудаснаа өөрийн нүүр будалтын хичээлийнхээ анхны дугаарыг орууллаа. Тэрбээр загвар өмсөгчөөс гадна "Дизайнер" шоунд бүтээж буй дүрийнхээ бүх хувцасыг өөрийнхөө урланд урладаг гэсэн.
ЭХ СУРВАЛЖ: URLAG.MN
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала