Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн дөрөв дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон тус тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно.
Өнөөдрийн байдлаар тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Харин манай улсаас олимпийн эрхээ авсан 60 кг Ц.Цогтбаатар, 66 кг Д.Төмөрхүлэг, 73 кг Г.Одбаяр нарын 13 жүдоч мэдүүлгээ явуулжээ.
Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг тус тэмцээн Гран при нэрийн дор дөрөв дэх жилдээ “Буянт-Ухаа” спортын цогцолборт болох юм. “Рио-2016” олимпийн өмнөхөн болох энэ тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид ирж ур чадвар, хүчээ сорихоор онцлогтой.
Дашрамд сонирхуулахад энэ сарын 15-нд Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын мэдээ сувгийн захирал Ц.Мөнхтөр нар "Чингис Хаан Гран При-2016" жүдо бөхийн тэмцээний шууд дамжуулах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Монголын мэдээ суваг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны гишүүн 187 оронд “Чингис хаан Гранпри”-аас бэлтгэсэн шууд нэвтрүүлгээ цацахаар болсон байна. Тэд мөн "Рио-2016" олимпийн наадмыг эх орондоо албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэх ажээ.
zaluu.com
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа