“Гоёл-2014” наадмын топ моделиор шалгарсан С.Ариунбилэг загварын тайзан дээр гаргасан амжилтуудаасаа гадна гадаад дотоодод зохиогдсон хэд хэдэн миссийн тэмцээнээс шагнал хүртсэн адтай нэгэн гэдгээрээ бусдаас ялгардаг. Түүгээр ч үл барам, өөрийн дотны найз болох загвар өмсөгч Т.Уранзултай хамт “Cherful” нэртэй хамтлаг байгуулан “Испани аялгуу” хэмээх цоглог дууныхаа клипийг Сингапурт хийлгэн тухайн үедээ л шуугиан тарьж явсан бүсгүй.
Мөн цөөнгүй хэдэн кинонд туслах дүр бүтээсэн топ модель С.Ариунбилэг нэгэн зүйлд эмзэглэж явдгаа дэлгэжээ. Түүнийг энд тэндхийн арга хэмжээнд уригдан, загварын тайзан дээр гаргасан амжилтынхаа талаар илэн далангүй хүүрнэж байх үед “Урьд нь хамтлаг байгуулаад дуулж явсан юм чинь ямар нэгэн дуу дуулж өгөөч” гэх хүсэлт олон удаа ирсэн юм байх. Тиймээс энэ талаар сөхөж, элдэв дуу дуулуулах гэж гуйхгүй байхыг хүссэн эрхэм топ маань “Би мэргэжлийн дуучин биш шүү дээ.
Зүгээр л өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилгоор хамтлаг байгуулан, ганц хоёр дуугаа гаргасан. Үнэхээр сайхан хоолойг бурхан надад заяасан бол би дууны карьераа орхихгүй байсан. Тэгэхээр одоо надаар дуу дуулах гэж битгий эвгүй байдалд оруулаач гэж хүсмээр байна” хэмээжээ.
С.Цахиур
Туул гол дээгүүрх Зайсангийн баруун талын гүүрний хучилт хийнэ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам ашиглалтад орлоо
“Үхэр, тугал зарна” гэх зарын дагуу холбогдож, 10 сая төгрөг залилуулжээ
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь