Цөөхөн хэдэн дуугаараа залууст танигдаж, рок попын ертөнцөд чимээгүйхэн орж ирсэн дуучин С.Наранбилэг буюу Марта хэвлэлийн хуудсыг нүцгэн шахуу зураг, үнэн худал нь мэдэгдэхгүй амрагийн явдлаараа “чимдэг” гэхэд хилсдэхгүй биз. Сүүлийн үед рок попын уран бүтээлчдийн дунд танил болоод байгаа яруу найрагч ZZ-тэй үерхэж, хамтран амьдарч байсан түүний хувьд найз залуугаасаа салснаас хойш олны нүдэнд өртөхөө больсон гэдэг.
Харин нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Насаар ах хэдий ч сексийн хувьд үнэхээр сайн хамтрагч болж байгаа нэг хүн бий. Тэр хүнтэйгээ хоёр хоноод л уулздаг. Үнэндээ надад сексгүйгээр удаан байх нь маш хэцүү зүйл” гэж илэн далангүй хүүрнэсэн нь олон хүнийг гайхашруулсан байх. Гэтэл төд удалгүй тэрбээр их аварга Д.Дагвадоржтой “нэр холбогдож”, дэлхийд алдартай LV брэндийн дэлгүүрийг түйвээсэн гэх ярианд өртөөд хэсэгтээ л “од” болж амжсан. Дуучин бүсгүй дагуулж уг дэлгүүрт орж ирсэн их аварга халамцуу байсан төдийгүй түүндээ баахан эд зүйл авч өгчихөөд мөнгө нь дутаж, худалдагчтай үл ойлголцсоны улмаас шил толийг нь хагалсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байлаа.
Их аварга энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй ч, түүнээс урьтаж дуучин бүсгүй хэвлэлийнхэнийг залж “Би тэр хүүхэн чинь биш ээ. Аваргыг таних ч үгүй. Гэхдээ намайг хоолонд уривал татгалзахгүй шүү” хэмээн хальт аалигүйтээд авсан удаатай. Үүнээсээ болж багагүй хэл аманд өртсөн дуучин С.Марта одоогоор шинэ уран бүтээлийн ажилтай байгаа бөгөөд тун удахгүй цоглог хэмнэлийн дуунуудаар фэн залуустайгаа уулзахаа амласан гэнэ шүү.
С.Цахиур


Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа