“Miss World-2006” тэмцээнд эх орноо төлөөлөн, олон орны гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн явсан мисс Э.Сэлэнгэ сүүлийн жилүүдэд нүцгэлэх хоббитой болоод байгаа. Харийн оронд ажиллаж амьдрахдаа цөөнгүй удаа нүцгэн зургаа авахуулаад амжсан тэрбээр гурван жилийн өмнө эх орондоо ирсэн юм. 30 мянган ам.доллар халааслан, нүцгэн зургаа гадаадын сайтуудад тараасандаа огтхон ч харамсдаггүй мисс бүсгүйг шүүмжлэх хүн олон байсан ч тэр тоогоогүй.
Харин ч бүр энэ тухай сонсоод ихэд гайхсан төдийгүй “Юун сүртэй юм бэ. Би ганцаараа нүцгэлээгүй. Тэр шүүмжлээд байгаа хүмүүст “Нүдээ нээ” гэж хэлмээр байна” гэж бухимдсан бөгөөд нүцгэн зураг авахуулж буй бичлэгийг нь гадаадын нэгэн порно сайтад байршуулсан болохыг хэвлэлийнхэн дэлгээд амжсан. Түүгээр ч барахгүй хамт ажиллаж буй нэгэн загвар өмсөгч бүсгүйгээ илтэд муулж, халамцуухан алхаж яваа бичлэгээ олонд хүргэсэн нь чамгүй шүүмжлэл дагуулж байлаа.
Гэтэл энэ бүхнийг огтхон ч ойшоож үзээгүй мисс бүсгүй дотоожгүй сууж байгаа нэгэн зургаа цахим ертөнцөд дэлгэсэн бөгөөд эмэгтэй хүний гоо сайхныг гэрэл зургаар илэрхийлсэн цомог хүртэл гаргахаар төлөвлөсөн юм байх. Мөн загварын ертөнцийн “акул” гэгддэг топ моделиудын булхайтай үйлдэл, бусармаг амьдралын тухай цухас дурьдсан нь олон хүний эгдүүцлийг хүргээд авсан удаатай. Хамгийн сүүлд “Камертон” хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнэ өөрийг нь 14 настай байх үед хэрхэн эргүүлсэн талаар ярьж, чамгүй шуугиан дэгдээсэн ч цаадах нь саяхан хариу барьж онигоонд оруулсан билээ.
С.Цахиур




“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй