Ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэн


Таныг бүрэлдэн бий болсон цагаас эхлэн ээж тань танд анхаарал хандуулж, халамжилж эхэлдэг билээ. Бяцхан хүүхэд энэ хорвоо дээр мэндлэхэд хамгийн их жаргалыг эх хүн мэдэрдэг хэдий ч заримдаа сөрөг тал ч байдаг юм. Гэхдээ бид энэ талыг хэзээ ч бодож үзэж байгаагүй болов уу. Ингээд ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэнийг хүргэе.

 

Тэр сүүлийн хэрчим бялууг идэхийг хүсэж л байсан!

 

Тэр үнэхээр үүнийг хүсэж байсан. Гэхдээ тэр чамайг баярлуулахын тулд өөрийн хүслийг хорьж чамд өгсөн юм. Чамайг л аз жаргалтай байлгахын тулд шүү дээ. 

 

Тэр сүүлийн хэрчим бялууг идэхийг хүсэж л байсан!

 

2Чи түүнийг маш олон удаа уйлуулж байсан

 

Тэрээр жирэмсэн болсноо мэдээд уйлсан. Чамайг анх төрөхөд, чамайг анх тэврээд тэр бас л уйлсан. Тэрээр чамайг жаргалтай байх үед, чамайг гуниглах үед тэр чамтай хамт л энэ бүхнийг хуваалцаж, чамайг мэдэхгүй байхад уйлдаг л байсан юм. 

 

Чи түүнийг маш олон удаа уйлуулж байсан

 

3Тэр үргэлж чиний өмнөөс айж, санаа зовж байдаг

 

Чамайг төрсөн цагаас л эхлэн тэрээр чиний төлөө санаа зовж, чамайг халамжилж ирсэн. Чамайг гэрээсээ гарах үед чинь ирэхийг чинь хүлээж, чамайг өвдөх үед үргэлж чиний хажууд байсан.

 

Тэр үргэлж чиний өмнөөс айж, санаа зовж байдаг

 

4Тэр маш их өвдөж байсан

 

Зөвхөн төрөх үедээ ч биш жирэмсэн байх явцад нь ч чи түүнийг өвтгөж байсан. Түүний дотор эвгүй оргиж, чи түүнийг өшиглөж, хөхнөөс нь хазах гэх мэт өөрөө ч мэдэлгүй түүнд өвдөлтийг мэдрүүлдэг байжээ. 

 

Тэр маш их өвдөж байсан

 

5Тэр төгс биш гэдгээ мэднэ

 

Ээж тань өөрийгөө маш ихээр шүүмжилдэг. Тэр өөрийн бүх алдаа дутагдлыг мэддэг бөгөөд үүнээсээ болоод өөрийгөө үзэн яддаг. Мэдээж тэр чиний хувьд төгс ээж байхыг хүсдэг. Гэхдээ л тэр чиний төлөө маш олон зүйлийг хийсэн гэдгийг мартаж болохгүй. 

 

Тэр төгс биш гэдгээ мэднэ

 

6Чиний нулимс түүнийг маш ихээр шархлуулж байсан

 

Чиний уйлах чимээ түүний хувьд хамгийн аймшигтай зүйл. Тэр чамайг тайвшруулахыг хүсэж, боломжтой гэсэн бүхий л зүйлийг хийж байсан бөгөөд хэрвээ энэ нь бүтэлгүйтвэл маш ихээр гуниглаж, шархлаж байдаг. 

 

Чиний нулимс түүнийг маш ихээр шархлуулж байсан

 

7Чиний унтаж байхыг тэр харах дуртай

 

Хэцүүхэн өдрийн дараа чамайг унтахад тэрээр чамайг ажиглаж суудаг. Хэрвээ энэ үед чи сэрсэн бол түүний нүднээс маш их хайр, халамжийг олж харах байсан.

 

Чиний унтаж байхыг тэр харах дуртай

 

8Тэр бүхнийг дахин хийхэд бэлэн

 

Хэдийгээр чи түүнд маш их шаналал, өвчнийг мэдрүүлсэн ч тэр хэзээ ч, ямар ч нөхцөлд чамаас татгалзахгүй. Хүүхэд гэдэг эмэгтэй хүний хувьд энэ амьдрал дээрх хамгийн үнэтэй, хамгийн нандин эрдэнэ байдаг юм. 

Өсөж томрохын хэрээр бид ээжийгээ биднийг ойлгохгүй байна хэмээн боддог. Үнэн хэрэгтээ тэрээр бидэнд илүү сайн зүйл хийхийг л хүсэж байдаг. Энэ талаар бодож үзэхэд илүүдэхгүй л болов уу. Тиймээс ээждээ үргэлж баярласан, талархсанаа илэрхийлж, түүнд хайртай гэдгээ мэдрүүлж яагаад болохгүй гэж?...

 

Тэр бүхнийг дахин хийхэд бэлэн